Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Фото мэдээ


нийт 59

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

2026-07-24 66
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "Олон нийтийн хяналтын зөвлөл"-өөс ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа "Тулга багийн контор, хүн эмнэлгийн гадна дотор засвар"-ын ажил дээр явцын болон хөндлөнгийн хяналтыг хийж ажиллалаа. Уг ажлыг "Хахилаг дөрвөн бэрх" ХХКомпани ОНХСангийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Хяналтын явцад үнэлгээний хуудсыг бөглөн, захиалагч гүйцэтгэгч талуудын зураг төсөв, техникийн нөхцөл, гүйцэтгэлийг харьцуулан дүгнэлт хийж, зөвлөмж өгч ажилласан

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-06-25 35
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НАЙМДУГААР ХУРАЛДААН 2026.06.25-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА. Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны ээлжит наймдугаар хуралдаан 2026.06.25-ны өдөр төлөөлөгчдийн 63% -ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн тогтоолоор баталлаа. Үүнд: I. НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГЫН АСУУДАЛ 1.”Эрүүл иргэн-Эрүүл нийгэм” дэд хөтөлбөр, хөтөлбөрийн зарцуулах журам батлах тухай 2.”Уламжлалаа дээдэлсэн Хүрмэнчүүд” дэд хөтөлбөр хөтөлбөрийн зарцуулах журам батлах тухай 3.Хүрмэн сумын ИТХ-ын 2026-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай 4.Хүрмэн сумын ИТХ-ын 2026 оны хагас жилийн төлөвлөгөө тодотгох тухай 5.Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө батлах тухай. 6."Жанжин таван сухай" нөхөрлөл шинээр байгуулах тухай II. ЭРХ ЗҮЙ, ЗАСАГЛАЛ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.Сумын ИТХ-аас эрх зүйн актын төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны журам батлах тухай 8.Зарим журмыг шинэчлэн батлах, тогтоол хүчингүй болгосонд тооцох тухай 9.Хөтөлбөрүүдийг шинэчлэн батлах тухай III. ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА 10.Худалдан авах ажиллагааны тайлан сонсох тухай 11.Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл сонсох тухай IV. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ТАЙЛАГНАЛ 12.Бодлогын бичиг баримт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан сонсох тухай

ХҮРМЭН БАГИЙН ИНХУРАЛ

2026-06-18 57
Хүрмэн багийн иргэдийн Нийтийн Хурал багийн иргэдийн 50.3%-ийн ирцтэйгээр 2026.06.17-ны өдөр сумын Соёлын төвд хуралдлаа. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Т.Цэцэгдаринаа сумын Засаг дарга Г.Амарбаяр нар болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийлээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.Үүнд: 1.ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд дээр санал авах тухай 2.Малчид иргэдээс ирүүлсэн өвөлжөө бууц эзэмших өргөдөл хэлэлцэх тухай 3.Малчдаас ирүүлсэн худаг гаргах өргөдөл хэлэлцэх тухай

ТУЛГА БАГИЙН ИНХУРАЛ

2026-06-17 53
Багийн иргэдийн 51%-ийн ирцтэйгээр 2026.06.17-ны өдөр багийн Соёлын төвд хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Т.Цэцэгдаринаа сумын Засаг дарга Г.Амарбаяр нар болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийлээ.

ЖАНЖИН БАГИЙН ИНХУРАЛ

2026-06-16 55
Багийн иргэдийн 52,3%-ийн ирцтэйгээр 2026.06.16-ны өдөр багийн Соёлын төвд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Т.Цэцэгдаринаа сумын Засаг дарга Г.Амарбаяр нар болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийлээ. 1. Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг эрэмбэлж батлан, тогтоол гаргах 2. Багийн ахмад малчдыг төрийн болон орон нутгийн шагналд тодорхойлж, тэмдэглэлд тусгах 3. Малчдын өвөлжөөнд гүн өрмийн худаг гаргах өргөдлийг хүлээн авч танилцуулах 4. Багийн хуримтлалын санг идэвхжүүлэх, багийн малчид болон нийт өрхийг хамруулах тухай 5. Багийн малчид нөхөрлөл байгуулах тухай 6. 2019 оны багийн ээлжит бус хурлын ирц тэмдэглэлийг хуурамчаар ашигласаныг хэлэлцэж, шийдвэр гаргах 7. Багийн зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 8. Багийн түүхт 90 жилийн ойн баяр наадмын тов тогтоох, комисс томилох тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11203
8670 / 77%
1141 / 10%
394 / 4%
998 / 9%