Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Үйл явдлын мэдээ


нийт 12

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод суулгалаа.

2026-05-15 16
Монголын Хүмүүнлэгийн өдөр, Гэр бүлийн өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын ИТХ, ажлын албаны хамт олон ойн зурвас талбайд 35 ширхэг мод суулгалаа. 🌱 ХАМТДАА СУМАА НОГООРУУЛЬЯ🌳🌴🌿🍀

"БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-14 15
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2026 оны 05 сарын 14-ны өдөр Хүрмэн суманд ажиллаж, төрийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчид, иргэдэд эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

2026-05-13 17
ИТХ-ын даргын 2026.05.08-ны өдөр баталсан хяналт, шалгалтын ажлын удирдамжийн дагуу Олон нийтийн хяналтын зөвлөлөөс ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа "18 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн тоглоом нийлүүлэх" ажил дээр явцын болон хөндлөнгийн хяналтыг хийж ажиллалаа. Уг ажлыг "Номун соёл" ХХКомпани ОНХСангийн 27,400,000 мянган төгрөгний төсөвт өртгөөр гүйцэтгэж байна. Хяналтын явцад үнэлгээний хуудсыг бөглөн, захиалагч гүйцэтгэгч талуудын зураг төсөв, техникийн нөхцөл, гүйцэтгэлийг харьцуулан дүгнэлт хийж, зөвлөмж өгч ажилласан.

МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2026-05-08 3
Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийтэд, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн Монголын хүмүүнлэгийн өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сумын УЗАШХорооноос бүртгэлтэй ХБХүүхдүүддээ дархлаа дэмжих витамины багцыг бэлгэллээ. Хамтран ажилласан Хүрмэн багийн Засаг дарга Б.Бурмаа таньд талархлаа. Та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэнд дэвшүүлье.

"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ БА ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-01 35
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулагдаж буй тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "БИ ЗӨВ БИД ЗӨВ БИДНИЙ ИРЭЭДҮЙ ЗӨВ" аян болон "ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН" сумын ГХУСАЗСЗӨВЛӨЛ, ХҮРМЭН СУМЫН ХҮҮХДИЙН ЭЛЧ, ИТХ-ЫН ДАРГА Т.ЦЭЦЭГДАРИНАА нарын санаачилгаар "ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ БА ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" сэдэвт зөвлөгөөнийг ЕБСУРГУУЛЬ, 18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТЭЙ хамтран 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумын Засаг дарга буюу Хамтарсан багийн ахлагч Г.Амарбаяр, ЕБС-ийн захирал Ц.Амарсанаа, 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Цэцгээ, ЕБСургуулийн сурагчдын төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл, төрийн албан хаагчдын төлөөлөл, Хамтарсан багийн гишүүд, ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд оролцлоо. Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг нийт иргэд, төрийн албан хаагчдад уриаллаа.

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛӨӨС 2026 ОНД ОНХСАНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД ДЭЭР ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

2026-05-01 35
ИТХ-ын даргын 2026.04.28-ны өдөр баталсан хяналт, шалгалтын ажлын удирдамжийн дагуу Олон нийтийн хяналтын зөвлөлөөс Хүрмэн сумын Тулга, Жанжин багууд дээр 2026 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд дээр явцын болон хөндлөнгийн хяналтыг хийж ажиллалаа. Хяналтын явцад үнэлгээний хуудсыг бөглөн, захиалагч гүйцэтгэгч талуудын зураг төсөв, техникийн нөхцөл, гүйцэтгэлийг харьцуулан дүгнэлт хийж, зөвлөмж өгч ажилласан.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-03-13 56
ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлөөлөгчдийн 66.6 %-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн тогтоолоор баталлаа. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай 2. “Хүмүүнлэг Хүрмэнчүүд” хөтөлбөр, хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 3. Хүрмэн сумын Тулга багийн “Хүйс шар толгой”-н газрыг сумын тусгай хэрэгцээнд авах тухай 4. “Төвшин Шанхат” ХХК, “Задгай Ямаат” ЗБНөхөрлөлөөс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх тухай 5. Хүүхдийн хоолны зөвлөл байгуулах тухай 6. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 7. Хөтөлбөрүүдийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын журам батлах тухай 8. “Баян эрдэнэ сайхан” ХХК-ийн хөрс, усны шинжилгээний тайлангийн танилцуулга "Баян эрдэнэ сайхан" ХХК-ийн хөрс, усны шинжилгээний тайлангийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд Тулга багийн малчдын төлөөлөл оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%