Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба /2017.04.28/ нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Төлөөлөгчдийг НИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Л.Пүрэвхишиг хүлээн авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.![](http://103.17.109.33/medias/14cb8c4f-1d64-4e61-a460-24b8810ebad5.JPG)
Нийслэлийн ИТХ-ын нь нийт 45 Төлөөлөгчтэй, 11 Тэргүүлэгчтэй ажиллаж байна.![](http://103.17.109.33/medias/49f9a529-d67d-4b1e-a686-ab2f365e89dd.JPG)
![](http://103.17.109.33/medias/ca73945c-7632-444d-a90a-eed831cc7066.JPG)
Нийслэлийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Санхүү, эдийн засгийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчны хороо зэрэг 7 хяналтын хороо ажилладаг бөгөөд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулжээ. ![](http://103.17.109.33/medias/3c6c9f2b-b365-4681-a5d0-1328437f62b7.JPG)
Тус хороо нь иргэдийн ая тухтай, амгалан тайван, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм. ![](http://103.17.109.33/medias/9bd2ed37-5aa1-4fab-af07-046b97e373f8.JPG)
Нийслэлийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн томоохон шийдвэр тогтоолуудыг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тухайлбал Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд нийт 300 иргэнийг ажлын байранд зуучилсан амжилттай ажиллажээ.![](http://103.17.109.33/medias/7e266175-5142-4ecd-870f-356228643172.JPG)
![](http://103.17.109.33/medias/37106b49-a656-4b53-886d-f268c7512680.JPG)
Мөн иргэд, олон нийтийн итгэлийг хүлээж, тэдний дуу хоолой болж ажиллахаар сонгогдсон Төлөөлөгчдийг өндөр ёс зүйтэй байх ёстой хэмээн үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийг баталсан байна. Уг дүрэмд ИТХ-ын Төлөөлөгч албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашигтаа ашиглах ёсгүй хэмээн онцлон тусгаж, иргэдэд зөв манлайллыг үлгэрлэх ёстой хэмээн заажээ.![](http://103.17.109.33/medias/19b7d929-fa19-4491-b706-5bd6d641a8c1.JPG)
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид сонирхсон асуултад хариулт авч, тухайн шатны шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын тогтоол шийдвэрийг “Хөрсөнд буулгах”, үйл ажиллагааг сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. ![](http://103.17.109.33/medias/c981d221-db8a-44cd-947d-a6985293bbda.JPG)
Мөн Төлөөлөгчид УИХ-ын хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. ![](http://103.17.109.33/medias/c2849504-7a74-4fa5-9ed4-fdeb15d96322.JPG)