Монгол улсын Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 8-ныг “Хүмүүнлэгийн өдөр” өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсоны дагуу Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулжээ.
Уг аяны хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Ч.Энхбат нар /2017.05.08/ оролцож, хүмүүнлэгийн үйлстнүүдэд хүндэтгэл үзүүллээ.![](http://103.17.109.33/medias/872cfda2-3d1b-4c94-b342-b445463f102f.JPG)
“Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяны хаалтын арга хэмжээний үеэр Дархан сумын 7, 15 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд Улаан загалмайн гишүүнд элсэж, тангараг өргөсөн бөгөөд Өсвөрийн Улаан загалмайчдын нэгдсэн зөвлөл 36 хүүхдээр эгнээгээ тэлсэн юм.![](http://103.17.109.33/medias/f8655cf3-a046-4d3f-876c-5b3221358716.JPG)
![](http://103.17.109.33/medias/86ff7f30-c46f-4721-8aeb-8cddf4f0aa84.JPG)
Мөн Улаан загалмайн ивээл дор 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дугуйн уралдаанд амжилттай оролцсон тамирчдад болон аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн үйлсэд бодит хувь нэмрийг оруулсан иргэд, ААНБ-ууд, мөн Улаан загалмайн хорооны сайн үйлсийн ажлыг тууштай дэмжиж ирсэн онцгой гишүүдэд шагнал гардуулав.
![](http://103.17.109.33/medias/34d7fc61-0cb8-410f-8690-dc292d5d3b63.JPG)
![](http://103.17.109.33/medias/a417f0e8-e3e9-471a-9ec6-9a5220341201.JPG)
![](http://103.17.109.33/medias/a7da68fb-96f1-4344-b828-e904ccbed44c.JPG)
![](http://103.17.109.33/medias/b53aef1c-44d8-4d4c-bd49-8870f45ac4ab.JPG)
![](http://103.17.109.33/medias/2bdaf0a2-197e-4ea9-af3f-32e89ff598e0.JPG)
![](http://103.17.109.33/medias/763e48ca-fcbd-479b-b486-83aece17eb30.JPG)