Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай /2017.05.20/ танилцав. ![](http://103.17.109.33/medias/5f0c7825-708b-40c7-9e72-c867b62429ea.JPG)
Уг арга хэмжээний эхэнд “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагааны тухай”, “Монгол улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл”, “Монгол улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо” зэрэг мэдээллүүдийг хийлээ.![](http://103.17.109.33/medias/5bf0d509-d11b-41df-a22f-53fff7a5ff0a.JPG)
![](http://103.17.109.33/medias/3c7ce58a-9051-4813-bf1e-02f6a123af2a.JPG)
Түүнчлэн бүх нийтээр мод тарих, хүмүүнлэгийн аянд нэгдэх, сумдад өвс, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд албан хаагчдаа дайчлан тогтмол оролцож, мөн Оюутан цэрэг хөтөлбөрийн практик сургалтыг явуулдаг бөгөөд цаашид ч мөн хамтран ажиллах болно хэмээн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Захирагч, Хурандаа Б.Баатар ярилаа.
Уг хуулийн дагуу Зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц шинээр тодорхойлогдож, Зэвсэгт хүчний удирдлагын эрх, үүргийн зааг ялгаа нарийвчлан тогтоогдож, төрлийн цэргийн командлалын эрх зүйн үндэс бий болж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх зохицуулалт боловсронгуй болсон ач холбогдолтой хэмээн Дэд хурандаа Т.Буянбат мэдээлэв.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөгчид, ажлын албаныханд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн танхимын сургалтын орчин, "Алдрын танхим", номын сан, зэвсэглэл, техникийг танилцуулж, хээрийн сургалт дадлагын үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхууллаа.
![](http://103.17.109.33/medias/fc0aab6a-46e1-444e-9267-2b1f95b8a8bc.JPG)
![](http://103.17.109.33/medias/fb6d6d72-f5a9-484f-9d58-5775f8ae6a77.JPG)
![](http://103.17.109.33/medias/b9c6939e-3267-4be5-bdf2-05e27d085abf.JPG)
![](http://103.17.109.33/medias/73a1003c-ccd9-4468-8b7c-6af232d32fd3.JPG)
![](http://103.17.109.33/medias/2ac46f00-4850-425b-b536-6d515573e34f.JPG)
![](http://103.17.109.33/medias/54f5445a-6718-4540-b428-158868fa2e61.JPG)
Энэ үеэр аймгийн ИТх-ын дарга Г.Эрдэнэбат: “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдын 70 гаруй хувь Дархан-Уул аймгийн иргэд байдаг. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар эдгээр иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаа хэрэг юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 330 дугаар анги нь орон нутагт томоохон ажил олгогч, татвар төлөгч, худалдан авагч учраас аймаг орон нутгийн зүгээс тодорхой хэмжээнд дэмжих, хүн хүч шаардагдсан олон нийтийн арга хэмжээнд хамтран ажиллах зэрэг олон талын харилцаа холбоотой ажиллах шаардлагатай юм” хэмээн онцоллоо.
![](http://103.17.109.33/medias/aee0ce5f-7b4c-4e72-bbbf-e4333ed6a3d9.JPG)