Монгол Улсын Засгийн газрын 136 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 76 дугаар тушаалын дагуу Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас К14-К27 Худгийн хоорондох 600 мм-ийн голчтой 2.6 хос км шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ.![](http://103.17.109.33/medias/4dcab2cb-7dab-4473-b5fb-064241451784.JPG)
Тухайлбал шинэ Дарханы 9 давхарын уулзвараас консулын уулзвар хүртэл ф600мм-ийн 156.6 хос метр шугамыг ф700 мм болгож өргөтгөх, Консулын уулзвараас Дархан Минж ХК-ийн шинэ барилга хүртэл ф600 мм-ийн шугамыг шинэчлэх, Дархан Минж ХК-ийн шинэ барилгаас Монгол алтны уулзвар хүртэлх дулааны шугамыг шинэчлэх юм.
Уг ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар Дархан дулааны сүлжээ ТӨХК болон гүйцэтгэгч Одкон Холдинг ХК-ийн удирдлагуудтай /2017.08.28/ уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм.
Одоогийн байдлаар гүйцэтгэгч байгууллагатай техник хяналтын гэрээ байгуулсан бөгөөд 10 дугаар сарын 1-нд бүх засвар шинэчлэлийн ажлыг дуусган, дулаан болон хэрэгцээний халуун усыг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн ДДС ТӨХК-ийн дэд захирал Б.Хүрэлтогоо мэдээлэв.![](http://103.17.109.33/medias/27ae0e0e-cdaa-401d-b044-1e05ecbaa20a.JPG)