2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Д.Элдэвсайхан, Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батжаргал, ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэсүх, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр зэрэг холбогдох албаныхан улсын болон орон нутгийн төсвөөс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, бүтээн байгуулалт, засварын ажилтай газар дээр /2017.08.28/ танилцлаа. ![](http://103.17.109.33/medias/06cdd11a-4c86-4f7b-8cfa-5a46f0425ab1.JPG)
![](http://103.17.109.33/medias/f73bf6d6-bac4-4a5d-a939-793a0378b450.JPG)
Тухайлбал 1 дүгээр сургуулийн гадна талын дулааны шугамын шинэчлэл, спорт танхимын засварын ажлын санхүүжилтыг орон нутгийн төсвөөс шийдэж өгсөн бөгөөд мөн тус сургуульд мэргэжил арга зүйн сургалтын танхим тохижуулах 3 төслийг хэрэгжүүлсэн байна.![](http://103.17.109.33/medias/399ac92a-9598-425c-9516-b50c252959d7.JPG)
Эдгээр төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж 9 дүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээж авахад бэлэн болсон бөгөөд харин спорт заалны засвар 9 дүгээр сарын 15-нд дуусч ашиглалтад орох юм.![](http://103.17.109.33/medias/1ef9db0d-61e2-4ac8-81b3-8f06866bb64e.JPG)
Мөн Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дээврийн засвар, 18 дугаар сургуулийн ялтсан бойлуурыг шинэчлэх ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. ![](http://103.17.109.33/medias/ded2c316-ecad-4d23-901b-ba40a684f869.JPG)
Харин 5 дугаар цэцэрлэгийн сантехникийн шинэчлэх, 3 дугаар цэцэрлэг, 15 дугаар сургуулийн ялтсан бойлуурыг засварлуулахаар холбогдох яаманд санал тавьжээ. ![](http://103.17.109.33/medias/b4b382a1-46ad-4797-a065-afebe034b3bf.JPG)
![](http://103.17.109.33/medias/c7a31ee7-d7c9-4d60-8e2a-d2670b7cd020.JPG)