24 жилийн тэртээ тус үйлдвэр Япон Улсын туслалцаатайгаар байгуулагдсан бөгөөд Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайкагаас мэргэжилтнүүд ирж, 10 гаруй жилийн хугацаанд үйлдвэрийн ажилчдад заавар, зөвлөгөө өгч байжээ. Өнөөдрийн уулзалтаар 2 тал боловсон хүчин бэлтгэх, ажилчдыг нарийн мэргэжилд сургах, хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав.![](http://103.17.109.33/medias/c7201b69-aaf5-4455-a86c-e09feb96eba5.JPG)
![](http://103.17.109.33/medias/0707678b-61dd-4ccc-a401-88082696c5cf.JPG)
Элчин сайд Масато Такаока мөн Төмөр замын Дархан-2 өртөө болон, аймгийн Музейн үйл ажиллагаатай танилцсан юм. ![](http://103.17.109.33/medias/f6c31d40-7c8f-4c0f-a068-17c9d5942a4a.JPG)
![](http://103.17.109.33/medias/e9d35c1d-3bc0-44eb-a02e-60b460194a3a.JPG)