Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

ИТХ-ын танилцуулга

2017-10-09

2016 оны ИТХ-ыг сонгох 7 дахь удаагийн орон нутгийн сонгуулиар Хүрмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Эрдэнэбаяр, Засаг даргаар Б.Ганболд нар сонгогдон ард иргэдийнхээ итгэлийг хүлээн ажиллаж байна. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ш.Баянбат 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2016-2020 оны эрхийн хугацаанд тус сумын ИТХ-ын төлөөлөгч 15. Үүнээс Тэргүүлэгч 5. Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр /ИТХ-ын дарга/ Б.Ганболд /сумын Засаг дарга/  Б.Бурмаа /Хаан банкны салбарын эрхлэгч/ Б.Буриад /Тулга багийн Засаг дарга/  Г.Оюунцэцэг /Ахмадын байгууллагын дарга/ Л.Далай /Хүрмэн багийн малчин/ Г.Оюумаа /Тулга багийн малчин/ Р.Оюунтуяа/ Хүрмэн багийн малчин/ Ч.Ичинхорлоо /Жанжин багийн Засаг дарга / Т.Түмэндэлгэр /Жанжин багийн малчин/ Д.Болдбаатар /Жанжин багийн малчин/ Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ж.Энхбат /Засаг даргын орлогч/ С.Буянтогтох /Хүрмэн багийн малчин/ Н.Одгэрэл /Тулга багийн ИНХ-ын дарга / А.Нармандах/ Тулга багийн малчин/ нар сонгогчдынхоо олонхийн саналыг авч сонгогдон  ард, иргэдийнхээ санал бодлыг төр засаг, засаг захиргааны байгууллагад  хүргэх гүүр болон ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2016 оны 12 сараас эхлэн У.Цэндсүрэн ажиллаж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны болон бусад хуулиудын хүрээнд үйл ажиллагаа явуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үзэл баримтлал, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэл, орон нутагтаа хэрэгжүүлэх хөтөлбөр, журам, Тусгай зөвшөөрөл цуцлуулах, зарим газар, нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг бодлогын чанартай асуудлуудыг шийдвэрлэх, Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг дээшлүүлэх, Багуудын ИНХ-ын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлыг чиглүүлэн ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%