Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн захиалгаар удирдах ажилтны 10-н ажлын байранд 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр сонгон шалгаруулалт явагджээ.
![](http://103.17.109.33/medias/ba037448-72c8-40b1-a529-aa1180f05464.jpg)
Энэхүү сонгон шалгаруулалтад 18-н иргэн оролцож онлайн, мэргэжлийн ур чадвар, ярилцлагын шалгалтыг өсөн байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргa; Шарын гол сумын засаг даргын тамгын газрын дарга; Хонгор сумын засаг даргын тамгын газрын дарга; Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга; аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга; аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга; Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн дарга; аймгийн Музейн захирал; Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дарга; аймгийн Орхон сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус нийтэд зарлан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
![](http://103.17.109.33/medias/2ae4f4de-1ff3-4439-b0c3-5c1a07735f97.jpg)
![](http://103.17.109.33/medias/b9051b95-5858-4416-857a-dbbd75ea6d7c.jpg)