Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 онд 24 удаа хуралдаж, 145 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 112 тогтоол батлан гаргаснаас аймгийн Засаг даргад даалгасан заалт бүхий нийт 77 тогтоол батлагдан гарчээ. ![](http://103.17.109.33/medias/9882256e-13d8-4d4d-b7ff-24f055965992.JPG)
Үүнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоосон бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын хэрэгжилтийг 97.0 хувь буюу 4.85 онооны үзүүлэлтээр дүгнэсэн тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ТУЗХ-ийн дарга П.Баярсайхан танилцууллаа.
![](http://103.17.109.33/medias/3e2bdfe9-c046-425b-9eb9-13ae636c4d85.JPG)
![](http://103.17.109.33/medias/c70a9dfd-ee96-48c1-b9c9-936834cc80f4.JPG)
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг дүгнэлтийг хэлэлцэн, орон нутгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол нь иргэдийн амьдралд хэр нийцэж, “Хөрсөн дээр бууж байгаа” талаар ИТХ-ын хяналтын хороод газар дээр очиж танилцаж, дүгнэлт гарган ИТХ-д танилцуулж ажиллах, мөн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, тэдний дүгнэлтийг хүлээн авах замаар илүү бодит үнэлгээг гаргах боломжтой хэмээн үзлээ.
![](http://103.17.109.33/medias/e4d76b58-3b23-4030-a5a0-32003f07c380.JPG)
![](http://103.17.109.33/medias/c2ca8267-0ad9-4ace-9ecb-7489a9937a21.JPG)
Түүнчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх санал гаргалаа.