“Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ ХХК нь татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр 10-21 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон юм.
Тус байгууллага нь үйлчлүүлэгчиддээ татвар, нягтлан бодох бүртгэл, түүнтэй холбоотой үүссэн аливаа хууль зүйн асуудалд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдлийг эрэлхийлдэг. Түүнчлэн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад үйлчлүүлэгчээ төлөөлөх зэргээр хамтран ажиллах юм.![](http://103.17.109.33/medias/47c7b941-26de-42ad-a710-ce25e64a7bfd.JPG)
Бизнесээ эрсдэлээс хамгаалж, салбартаа манлайлагч байхыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж бүр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авдаг цаг үед бид амьдарч байна. Үүний адилаар хөгжиж, дэвжих хүсэлтэй байгууллага бүрийн өмнө “Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ ХХК-ийн үүд хаалга үргэлж нээлттэй нээлттэй байх болно. ![](http://103.17.109.33/medias/958edaec-10c5-4fee-a91c-2db78006cfca.JPG)