17 дугаар жарны “Алтан унжилгат” хэмээх гал тахиа жилийн аймгийн Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.02.13/ Залуучууд театрын их танхимд амжилттай зохион байгуулагдсан юм.
Уг арга хэмжээний үеэр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2017 оны шилдгүүд мөн шагналаа гардлаа.![](http://103.17.109.33/medias/924efcae-5405-49d9-b40f-bc1c52b0595f.JPG)
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны ажлаараа шалгарсан Шарын гол сумын ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.![](http://103.17.109.33/medias/c09193a2-3cc5-4a3c-b16c-96e18ab4dd90.JPG)
![](http://103.17.109.33/medias/127cc328-676e-4dfe-99cd-b2efe3ed7f86.JPG)
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвхи санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, Г.Алтантуяа, Б.Жавхлан нарыг “Тэргүүний төлөөлөгч”-өөр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.![](http://103.17.109.33/medias/3f5c13ca-a5f5-41dc-b9c8-940dc437e40f.JPG)
![](http://103.17.109.33/medias/a76e9813-6ee8-457e-b0b8-cfa30eec9ec1.JPG)