Тус аймгийн Казак иргэд Дархан хот болон бүх сумдад 500 гаруй өрх, гурван мянга гаруй Казак иргэд байдгаас Дархан хотод зуу гаруй өрх, Шарын гол суманд гурван зуу гаруй, бусад нь Хонгор суманд оршин суудаг. Сүсэг бишрэлийн хувьд Мусульман шашинтан бөгөөд Шарын гол, Хонгор сумдад Мусалманы мөргөл үйлддэг сүмүүд бий. Хонгор суманд байгуулагдсан сүм нь байнгын ажиллагаатай. Тус хийдэд “Жуманамаз” буюу Баасан гарагийн мөргөлийг тогтмол үйлддэг байна. ![](http://103.17.109.33/medias/64eb6417-8e04-4fbe-adff-74851bbab696.JPG)