Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Түүхэн товчоон

2017-12-07

Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1923 оны 11 сард байгуулагдсан далайн түвшнээс дээш 2650км өндөрт байрлах Төрийн тахилгат хайрхан уул болох Говь гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан. Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 58 км зайтай оршдог. 12,6 кв.км нутаг дэвсгэртэй. Өөрийн аймгийн Ханхонгор, Номгон, Баяндалай сумдтай, өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той 105 км нутгаар хиллэдэг сум. 
Газар нутгийн онцлог.
Тус сумын нутаг нь хойноос урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их,Бага Аргалант, Зүүн сайхан, Өлзийт, Хэвтээ, Босоо зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг. Улаан хүрээ, Хаяа гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг болох Хулгар цагаан дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнхи нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс, алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг зэрэг 180 гаруй төрлийн ургамал, бут сөөг ургадаг. Газрын хөрсөндөө цагаан шар алт, нүүрс, давс хужир, шохойн чулуу, шатдаг анар, гөлтгөнө,барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай. 
Ан амьтан.
Дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт, ёл, хойлог гэх мэт 8 төрлийн ан, 9 төрлийн шувуу, 11 төрлийн мэрэгч, 8 төрлийн хэвлээр явагч амьдардаг. 
Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд.
Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай, сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн сумын хэмжээнд Сүхбаатарын зам ХХК, Эрдэнэсийн буян ОНӨААТҮГазар, Адуут говь хоршоо болон 4 малчдын нөхөрлөл ажиллаж 7,4 га-д төмс хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 62,5 тн ургац хураан авч, барилгын блок, хийам зайрмаг, талх нарийн боов, цахилгаан гагнуур зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. сумын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй.Сумын хэмжээнд малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Говьгурван сайхан, Зурамтайн цагаан ухна,  Дэлгэрхаан, Төв аймгийн угшлын азарга, үзэмчин омгийн хуцнуудыг үржилд ашиглаж байна. Хүрмэн сум нь 2004 онд эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. мөн үүрэн холбооны бүх операторууд холбогдсон. 
Алдартнууд.
Тус сумаас Хөдөлмөрийн баатар ууган гавъяат механикжуулагч Ц.Шатар, Худалдааны гавъяат ажилтан Ц.Агваан, Аж үйлдвэрийн гавъат ажилтан доктор Х.Бадамсүрэн, гавъяат нэгдэлчин Х.Сандуйжав, гавъяат багш доктор Н.Батсүх, гавъат нисгэгч Т.Сугир, гавъат эдийн засагч Д.Бямбаа, гавъяат тамирчин дэлхийн ноён оргилд гарсан уулчин Г.Өсөхбаяр, эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох, МУ-ын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн НАХЯ-ын орлогч сайд генерал Ш.Цэрэвсамба, төрийн сайд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, шинэ үндсэн хууль батлалцсан депутат Б.Зандраа, Д.Сайнхүү, Х.Бадамсүрэн, МУ-ын начин О.Пүрэв, Б.Шоовдор, аварга малчин Л.Түмэн-Өлзий, Г.Батчулуун, Д.Энхтуяа, Улсын сайн малчин Г.Бүд зэрэг алдар цуутны өлгий нутгаараа Хүрмэнчүүд бид бахархдаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%