Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

ИТХ-ын дарга

2018-06-11

Хүрмэн сумын ИТХ-ын дарга С.Эрдэнэбаяр нь 1978 оны 07 сарын 11-нд Хүрмэн суманд төрсөн. Ам бүл 5-уул эхнэр Т.Мөнхзул гурван хүүхдийн хамт амьдардаг. С.Эрдэнбаяр нь 1986 онд сумын ЕБС-ийн дунд сургуульд элсэн орж, 1994 онд 8-р анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Улмаар хөдөө мал маллаж, аав ээждээ туслан 2004 оноос сумын төвд суурьшин гэр бүлийн хамтаар хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлсэн. С.Эрдэнэбаяр нь сумын заан цолтой, авто спортын мастер зэрэгтэй тамирчин юм. 2016 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулиар Хүрмэн сумын Тулга багт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон. 2016 оны 11 сарын 09-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%