Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Б.Батболд, Д.Хүрэлчимэг, Т.Ганболд, Г.Эрдэнэсүх, Төлөөлөгч С.Батжаргал, Н.Батсайхан, аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх нар /2018.09.26/ 2018 онд Дархан-Уул аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцав. ![](http://103.17.109.33/medias/8d68857e-bce3-45b6-86ae-49456e33610a.jpg)
![](http://103.17.109.33/medias/8d68857e-bce3-45b6-86ae-49456e33610a.jpg)
![](http://103.17.109.33/medias/fea4d97b-c0f2-4b06-99c4-263813d34d82.jpg)
Тухайлбал Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилтай 20 гаруй хоногийн өмнө танилцахад барилгын дотоод угсралтын зураг төсөл ирээгүй учраас ажил удаашралтай явагдаж байна гэсэн тайлбарыг өгч байсан бол энэ удаа мөн л дээрх шалтгааныг тэд ярьж байлаа.
![](http://103.17.109.33/medias/51b745d5-18b9-45df-80a0-8aa709b47b5d.jpg)
![](http://103.17.109.33/medias/9cca132b-0c1b-4136-903e-132c05795a28.jpg)
![](http://103.17.109.33/medias/51b745d5-18b9-45df-80a0-8aa709b47b5d.jpg)
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Дарханчуудын хүсэн хүлээж буй спорт цогцолборыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд Барилга хөгжлийн төвд албан бичиг хүргүүлж, зураг төслийн компани болон гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-ийн удирдлагууд, орон нутгийн хариуцсан албаны төлөөллүүдийг байлцуулан хуралдуулж, “гацаанд орсон” асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхээр боллоо. ![](http://103.17.109.33/medias/4e69e637-97e4-4e00-9c5b-278ccc0c64e1.jpg)
![](http://103.17.109.33/medias/4e69e637-97e4-4e00-9c5b-278ccc0c64e1.jpg)
![](http://103.17.109.33/medias/8d1fac42-7119-4bf6-8357-fee49e295636.jpg)
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “түр хамгаалах байр”-тай танилцлаа. ![](http://103.17.109.33/medias/53b4e2e8-d53b-47a9-9a75-46f6632fb8bc.jpg)
![](http://103.17.109.33/medias/53b4e2e8-d53b-47a9-9a75-46f6632fb8bc.jpg)
Дархан-Уул аймаг нь 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Түр хамгаалах байр” худалдаж авсан бөгөөд НҮБ-ын Хүн амын сангаас дотоод засвар хийх санхүүжилтыг шийдэж өгчээ.
Уг байр нь 16 өрөөтэй ба хүчирхийллийн хохирогчдод эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс хүргэхэд шаардлагатай бүх өхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Түр хамгаалах байранд ажиллах боловсон хүчин, урсгал зардлыг орон нутгаас хариуцах юм.
Мөн Төлөөлөгчид Дархан сумын 8 дугаар багийн 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын явцтай тан газар дээр танилцлаа. ![](http://103.17.109.33/medias/4d1e020a-da3b-4c18-a890-8b8495525776.jpg)
![](http://103.17.109.33/medias/4d1e020a-da3b-4c18-a890-8b8495525776.jpg)
Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийг “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өмнөх шалгалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ажлын төлөвлөгөө хангалтгүй хэрэгжиж байгааг анхааруулж байсан юм. ![](http://103.17.109.33/medias/62a52a53-c4bb-40a4-b041-6b7c313d3633.jpg)
![](http://103.17.109.33/medias/62a52a53-c4bb-40a4-b041-6b7c313d3633.jpg)
Үүний дагуу тус компаниас хүн хүчийг нэмэгдүүлж, графикийн дагуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна.
![](http://103.17.109.33/medias/feff7133-44f8-41e4-bc5a-1285750476b3.jpg)
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өмнө нь уг ажилтай танилцах үеэрээ төр хувийн хэвшлийн хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэлийн бүрэн хангах, хугацаа хожимдож байгаа зөрчлийг даруй арилгах тухай мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хангах, хүний нөөцийг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн бөгөөд тус компанийн удирдлагууд барилгын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө бүрэн хийж дуусгахаар шамдан ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.![](http://103.17.109.33/medias/3bf3006e-2a2c-4da8-8534-05484c7fdfee.JPG)
Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
![](http://103.17.109.33/medias/28266b1c-b73c-4b54-a020-9219ec38056c.jpg)
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцны барилгын ажлыг “Минж проперти” ХХК гүйцэтгэж бөгөөд шинэ барилгын угсралтын ажлыг эхлүүлжээ.
![](http://103.17.109.33/medias/764692d7-5ed4-4a75-bce4-49608b492875.jpg)
Уг барилга 2019 оны зургаа дугаар сард дуусаж ашиглалтад орох юм байна.![](http://103.17.109.33/medias/9ed7cf63-6635-484b-9307-f28898cfc562.JPG)
![](http://103.17.109.33/medias/78627229-7c61-4275-a990-bf824e6fc6ce.jpg)
Уг захыг ОНХС-ийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа бөгөөд задгай талбайд худалдаа эрхэлдэг хүнсний ногоо тариалагч, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч худалдаачид эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд худалдаа хийх боломж үүсч байгаа юм. ![](http://103.17.109.33/medias/606c8bb1-b7bf-45b8-91a2-40607f330df4.jpg)
![](http://103.17.109.33/medias/c8ee3da7-04c7-464b-bd9d-a4a8a0beaf5f.jpg)
![](http://103.17.109.33/medias/ad2085bb-41f6-4028-8128-4f5a01a0d505.jpg)
![](http://103.17.109.33/medias/d2c1f5fc-07fd-4b9c-9c83-44561c7e4ae2.jpg)
![](http://103.17.109.33/medias/606c8bb1-b7bf-45b8-91a2-40607f330df4.jpg)
![](http://103.17.109.33/medias/c8ee3da7-04c7-464b-bd9d-a4a8a0beaf5f.jpg)
![](http://103.17.109.33/medias/ad2085bb-41f6-4028-8128-4f5a01a0d505.jpg)
![](http://103.17.109.33/medias/d2c1f5fc-07fd-4b9c-9c83-44561c7e4ae2.jpg)