Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

"МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар ШАЛГАРСНЫГ ТОХИОЛДУУЛАН БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

2019-07-01

Дархан-Уул аймаг 2017 онд "МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ", 2018 онд "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар тус тус шалгарсан. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат /2019.06.28/ Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орхон болон Хонгор сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчидтай уулзалт хийж #ТАЛАРХАЛ гардууллаа.
 Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын 4 мянга гаруй албан хаагчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат онцлоод цаашид амжилтаа бататган, ард иргэдийнхээ төлөө илүү хариуцлагатай хичээн ажиллахыг хүссэн юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10238
8470 / 83%
1085 / 11%
330 / 3%
353 / 3%