Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

ХАСХОМ-ИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ЯВЦЫН ТАЛААРХ МЭДЭЭ

2020-02-04

Улсын хэмжээнд ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хуулийн хугацаа дуусахад /2020.02.15/ 12 хоног үлдэж  байна.
 Хуулийн дагуу аймгийн ИТХТ-ийн Ажлын албанд аймаг, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ахлах ажилтан, аймаг сумдын Засаг дарга, орлогч дарга, аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн Засаг дарга нар болон “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд нийт 150 албан тушаалтан 2019 оны ХАСХОМ-ийг мэдүүлэх үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар /2020.02.04/ 114 албан тушаалтан хуулийн хугацаанаас өмнө мэдүүлгээ гаргаж 76.0 хувьтай явж байна.
Авлигатай тэмцэх газрын www.meduuleg.iaac.mn  цахим програм хуулийн хугацаанд буюу 2 дугаар сарын 15-ны өдрийн 24.00 цагт хаагддаг. Иймд хуулийн үйлчлэлд хамаарч мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг үүргээ биелүүлж ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаанд үнэн, зөв мэдүүлж үүргээ биелүүлж ажиллахыг уриалж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4730
3352 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%