Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2023-04-14

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2023.04.14/ боллоо. Тус хурлаар

✅ Тогтоол хүчингүй болгох тухай  ( “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааны үнэ тариф тогтоох тухай 2020 оны  05 сарын 20-ны 16/04 дугаар тогтоол)

✅ Зулзагын гол хүүхдийн зуслангийн үнэ тариф тогтоох тухай

✅ Хуримын ордны үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай

✅ Дархан-Уул аймагт 2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай

✅ Дархан-Уул аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой газарт санал өгөх тухай

✅ 2023 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай

✅ Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Дэд зөвлөл шинэчлэн байгуулж, журам батлах тухай

✅ Хороодын үйл ажиллагааны тайлан (Нийгэм цахим бодлогын хяналтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо) зэрэг асуудлыг хэлэлцэн, аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4730
3352 / 71%
868 / 18%
248 / 5%
262 / 6%