Дархан-Уул аймгийн “Мөнгөн
өвөл” шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг “Дархан-50” цогцолборын өмнөх
төв талбайд 2015 оны 12 дугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Арга
хэмжээ 21.00 цагт “Мөнгөн
өвөл” баярын цэнгүүнд зориулсан “Маскарад жагсаал” эхэллээ.
“Мөнгөн
өвөл” баярын цэнгүүнд хүрэлцэн ирсэн
нийт дарханчууддаа баяр хүргэж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат мэндчилгээ
дэвшүүлж үг хэллээ.
2015 оноо үдэж байгаа “Мөнгөн өвөл” баярын цэнгүүн Залуучууд театрын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжиллээ.
Баярын цэнгүүнд хүрэлэцэн ирсэн дарханчуудаа баярлуулж, цасан
охид өвлийн өвгөн талбайд орж ирлээ.
“Мөнгөн
өвөл” баярын цэнгүүнд зориулж
Дархан-50 цогцолборыг гэрлэн чимэглэл болон мөсөн хотхон байгуулж иж бүрэн
чимэглэсэн бөгөөд хүүхэд багачуудын хамгийн дуртай шинэ жилийн баяр хамгийн
өнгөлөг байлаа.
Дархан-Уул аймгийн шинэ жилийн
цэнгүүнд ая дуугаа өргөхөөр UNIVERSE BEST SONGS наадмын тэргүүн байрны шагналтнууд
болон Anemone, Дижитал, Хар сарнай
зэрэг хамтлагууд ирж уран бүтээлээсээ хуваалцлаа.
Ийнхүү найрамдлаар
овоглосон дархан хотын иргэд улиран одож буй 2015 оноо үдэж айлчлан ирж байгаа
2016 оно угтаж, он солигдох нандин мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.
![](http://103.17.109.33/medias/37865ecb-2e92-4146-a037-b523f5cf93ac.jpg)