Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн
ойн баярын “ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” өнөөдөр Дархан-50 цогцолборын талбайд
ёслол төгөлдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга
П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, Дархан-Уул цэргийн хүрээний дарга,
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Алтангэрэл, ахмад дайчид,
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
оролцлоо.