Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамираас бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2016.05.06/ боловсролын салбарын ажлын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргахаар Ерөнхий боловсролын 9, 18, Од цогцолбор, ОИЦогцолбор сургуулиудад ажиллалаа.![](http://103.17.109.33/medias/3ad9b3b2-9d5a-4f80-9238-b10a261d95df.JPG)
Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт болон тусгагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багшийн сургалтын хөтөлбөр 1, 2”, “Боловсрол хотхон”, “Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” зэрэг боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх үндсэн чиглэлтэй юм.
Мөн аймгийн ИТХ-аас 2012-2018 онуудад хэрэгжүүлэхээр баталсан “Боловсрол хотхон хөтөлбөр” зогссон шалтгааныг тодруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.![](http://103.17.109.33/medias/efa150f5-92e7-4c70-b8e2-d4eb366a5355.JPG)
Энэ үеэр аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн Стратеги төлөвлөлтийн үндсэн 5 зорилтыг Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.
Түүнчлэн уг үйл ажиллагааны хүрээнд Хими математикын гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн тавигдлаа.![](http://103.17.109.33/medias/3a897e5a-852d-46f4-ace4-16a3f317c3be.JPG)
![](http://103.17.109.33/medias/404ebb99-8921-49cb-bf5a-8a5b672e0caf.JPG)