Хөтөлбөрийн төслийг Дархан-Уул аймгийн Төрийн бүх шатны байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, Дархан сумын багуудын ИНХ, ЗДТГ-аар дамжуулан иргэдэд танилцуулан санал авсан бөгөөд мөн цахим сайт, фейсбүүкээр дамжуулан санал авчээ.
Нийт ирүүлсэн саналын хуудаснаас
Үйлдвэрүүдийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх 5,58%
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих 3,78%
Шинээр сургууль, цэцэрлэг нэмж байгуулах 4,98%
Ногоон байгууламжийг бий болгох, эко орчин бүрдүүлэх 3,51%
Хот доторх зам засварлах6,12%
Хоггүй хот болох 4,01%
Хүүхдийн тоглоомын талбай, саравч, сандал, сагсны талбай барих 5,32%
Гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулах 3,55%
Эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүнд сурталгүй болох 4,26%
Эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоог чанартай цогц болгох 2,56%
Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах 3,11%
Хүүхэд залуучуудын цогцолбор байгуулах 5,43%
Залуучуудыг ажлын байраар хангах 3,38% гэх мэт саналууд дийлэнх хувийг эзэлжээ.![](http://103.17.109.33/medias/261b2e15-20ca-40e4-b640-8ab5761f9284.JPG)
![](http://103.17.109.33/medias/87e60ef3-a840-40d5-91f7-fdae5a19b836.jpg)
![](http://103.17.109.33/medias/87e60ef3-a840-40d5-91f7-fdae5a19b836.jpg)
Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар дамжуулан 7 цуврал нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба Төрийн удирдлагын бодлого, Хууль, эрх зүйн бодлого, Гамшгаас урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах бодлогын хүрээнд явагдсан хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй иргэн оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос нийт давхардсан тоогоор 41 санал гарсны дотор аймгийн Онцгой комиссын ажиллах удирдамжийг тодорхойлж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах, төрийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэхийн тулд төрийн анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, явган хүний гүүрэн зам барих, чимээгүй хотыг тойруулан ногоон байгууламж байгуулж халхлах зэрэг саналууд багтжээ.![](http://103.17.109.33/medias/afd5d9bc-df75-42f1-a21c-08e1a0f2840e.JPG)
![](http://103.17.109.33/medias/40ef1458-4a0e-4095-bf46-d6fd1a867024.JPG)